Дугуй ширээний хэлэлцүүлэг
Бүс нутгийн энхийн хамтын ажиллагаан дахь Монголын үүрэг
Уулзалтад Монгол, Япон, БНСУ, АНУ болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлэгт Монголын стратегийн төвийг сахисан байр суурь, “зөөлөн дипломат” арга хэрэгсэл, ирээдүйн олон талт хамтын ажиллагааны боломжуудыг голлон авч үзэв. Гурван сэдэвчилсэн салбар хуралдааны хүрээнд Монгол Улсын бүс нутгийн энх тайвны яриа хэлэлцээрт зуучлагчаар оролцох боломж, чадвар, бүс нутгийн энхийг дэмжих механизм, уур амьсгалын өөрчлөлт болон залуучуудын санаачилгын урт хугацааны ач холбогдлын талаар санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр гарсан дүгнэлт нь 2025 оны НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын (UNESCAP) Удирдах албан тушаалтнуудын уулзалт, Улаанбаатарын яриа хэлэлцээ, мөн 2026 онд Монголд болох НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17) зэрэг чухал олон улсын хурал, форумын бэлтгэл ажилд тус тус хувь нэмэр оруулах юм.
Энэхүү арга хэмжээ нь бүс нутагт итгэлцэл бий болгох, харилцан яриа хэлэлцээг дэмжих, энх тайвны тогтвортой байдлыг дэмжихэд чухал хувь нэмэр орууллаа.