Print logo
Jump to main navigation Jump to content

Төсөл
Mongolian Climate Adventures

Зүүн хойд Азийн Залуучуудын Уур Амьсгалын Зөвлөл (NEAYCC) нь Enviroally байгууллагатай хамтран Монгол орны цөлжилтийн асуудлыг ойлгуулах, залуусын уур амьсгалын боловсрол, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Mongolian Climate Adventures” нэртэй боловсролын board game төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн эхний шат (Phase 1) нь 2025 оны 12-р сараас 2026 оны 1-р сар хүртэл хэрэгжиж, тоглоомын үндсэн дизайн, концепц, боловсролын суурь логикийг боловсруулахад чиглэв. Энэхүү шатанд олон улсын хэмжээнд 30 гаруй улсад хэрэгжсэн Pacific Climate Adventures тоглоомын туршлагад тулгуурлан, Монгол болон Зүүн хойд Азийн нөхцөл байдалд тохируулан тоглоомын механизмыг шинэчилсэн нь онцлог байлаа.

Төслийн хүрээнд Монгол, Хятад болон бүс нутгийн залуус оролцсон хамтын workshop, онлайн хэлэлцүүлэг, дизайн хэлэлцэх уулзалтууд зохион байгуулагдаж, тоглоомын газрын зураг, дүрүүд, байгалийн гамшгийн механизм (далайн түвшний өсөлтийг хөрсний элэгдэл, цөлжилтөөр солих) зэрэг үндсэн элементүүдийг хамтад нь co-creation хэлбэрээр боловсрууллаа. Энэ нь залуусын бодит туршлага, бүс нутгийн мэдлэгийг тоглоомын агуулгад тусгах чухал алхам болсон юм.

Phase 1-ийн үр дүнд тоглоомын логотип, газрын зураг, дүрүүдийн концепц, уур амьсгалын эрсдэлийг илэрхийлэх үндсэн механизм батлагдаж, дараагийн шатанд (Phase 2) сургалтын картууд, асуулт-хариултын агуулга, багш нарт зориулсан туршилт, сургалтуудыг хэрэгжүүлэх бэлтгэл бүрэн хангагдлаа.

“Mongolian Climate Adventures” төсөл нь Зүүн хойд Азийн залуусын оролцоо, хил дамнасан хамтын ажиллагаа, бүтээлч хэлэлцүүлэгт суурилсан жишиг төсөл болж, цаашид уур амьсгалын боловсролыг сонирхолтой, хүртээмжтэй байдлаар түгээхэд чухал хувь нэмэр оруулах юм.