Print logo
Jump to main navigation Jump to content

Айлчлал
Бавари муж улсын кибер гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар туршлага солилцох уулзалт

2025 оны 10 дугаар сарын 18-наас 26-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны алба болон Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн прокурорууд Бавари муж улсын Мюнхен, Бамберг хотуудад туршлага судлах айлчлал хийлээ.

Айлчлалын онцлох үйл явдлаас дурдвал:

  • ХБНГУ-ын Мюнхений Ерөнхий прокурорын газрын Бавари мужийн Мөнгө угаахтай тэмцэх, хууль бус хөрөнгийг хураах үйл ажиллагааг зохицуулах төвд хийсэн уулзалт
  • Бавари муж улсын Мюнхений хууль зүйн яамны ордонд зочилсон явдал

  • Бавари муж улсын Бамберг хотын Ерөнхий прокурорын газрын Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах төвд хийсэн уулзалт

  • Бавари муж улсын Мюнхен хотын цагдаагийн төв байр болон албаны нохойн нэгжид хийсэн айлчлал 

Уулзалтын үеэр талууд хөрөнгө хураах ажиллагаа, цахим нотлох баримт, кибер халдлага, эдийн засгийн гэмт хэрэг, мөнгө угаахтай тэмцэх зэрэг гол сэдвүүдээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийж, туршлага болон мэдээлэл солилцлоо.

Мюнхен, Бамберг хотын прокурорын газар болон цагдаагийн төв газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгчид мөн прокурорууд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, хууль сахиулах байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагааг харуулсан шилдэг туршлагын кейсүүдийг танилцуулж, туршлага солилцох, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр орууллаа. 

Зургийн Цомог