Сургалт
Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал
2025 оны 1 сраын 27-нд БОУАӨ-н сайд болон ХЗДХ-н сайд нар Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалыг шинэчлэн, батлах хамтарсан тушаал гаргасан. Үүнтэй холбоотой Ханнс-Зайделийн сан Шүүх шинжилгээний ерөнхий газар (ШШЕГ) -тай хамтран шинэчлэн батлагдсан аргачлалыг ШШЕГ-н алба хаагчдад таниулах зорилгоор “Хүрээлэн буй орчны хохирол тооцох арга, аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг нээж ШШЕГ-н тэргүүн дэд дарга доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Б.Даваа, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нар үг хэлэхдээ “Монгол улсад хүрээлэн буй орчны хохирлын үнэлгээ хийдэг байгууллагууд нэгдсэн стандарт бүхий арга аргачлалтай болохын ач холбогдлыг онцоллоо”.
Сургалтыг Монголын байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбооны төлөөлөл удирдан явуулж, эдэлбэр газар, газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлалаас эхлэн хөрс, ус, ургамал, амьтан, ойн экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлалд гарсан өөрчлөлтийн талаар суурь ойлголт өглөө.
Тус сургалтыг үүсгэн байгуулагдаад 60 жилийн ойтойгоо золгож буй Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгууллаа.