Print logo
Jump to main navigation Jump to content

подкаст
Хүний эрхийн чухал асуудлуудыг хөндсөн подкаст нээгдлээ.

Хүний эрхийн үндэсний комиссын санаачилгаар олон нийтийн хүний эрхийн тухай мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор анхаарал татсан, цаг үеийн тулгамдаж буй сэдвийн хүрээнд мэргэжилтнүүдтэй ярилцлага өрнүүлж, дүрст подкаст хийлээ.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Монгол улсад хэрхэн хэрэгжиж байна вэ?

Энэ талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид доктортой хийсэн “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх - Агаарын бохирдол” сэдэвт подкастыг линк дээр дарж үзнэ үү! 

 

Ажил мэргэжлээс шалтгаалах стресс, ажлаас халшрах хам шинж танд болон таны эргэн тойронд хэрхэн нөлөөлдөг вэ? 

Хууль, шүүхийн байгууллагын ажилтнуудын сэтгэл зүйн зөвлөгөөний төслийн талаар Монголын сэтгэл судлаачдын нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ш.Батсүхтэй хийсэн ярилцлагыг линкээр нэвтэрч үзнэ үү! 

Хууль нь нийгэмд дэг журмыг тогтоох, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчил маргааныг зохицуулах, шударга ёсыг хангах зорилготой байдаг. 

Монгол улсын хууль тогтоолууд эдгээр үндсэн зорилгыг бүрэн хангахад эрх зүйн шинэтгэл шаардлагатай юу?

Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн, Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, ХЗС-н дэргэдэх Герман-Европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо доктортой хийсэн ярилцлагыг линк дээр дарж үзнэ үү!

 

МУИС-ийн Хууль зүйн сургууль (ХЗС)-ийн захирал, доктор (LL.D)., профессор Б.Амарсанаа “Үндсэн хуульд заасан бизнес эрхлэх эрх“ сэдвийн хүрээнд өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг энд дээр дарж үзнэ үү!

Дээрх дүрст подкастуудыг Ханнс-Зайделийн сангийн тэтгэлгийн албаны дэмжлэгээр Хүний эрхийн үндэсний комисстой хамтран бүтээв.