Print logo
Jump to main navigation Jump to content

RCE-ийн дэлхийн 14 дэх бага хурал
Тогтвортой ирээдүйн төлөөх боловсролыг шинээр эргэцүүлэх: 20 жилийн үйл ажиллагаа ба инноваци

Дэлхийн Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төвүүдийн (RCE Global) 14 дэх бага хурал Япон улсын Окаяама хотод эхэллээ.

Японы Байгаль орчны яам, Окаяама Их Сургуулийн дэмжлэгээр Нэгдсэн Үндэстний Их Сургууль, RCE Окаяама болон Окаяама хотын захиргаанаас хамтран зохион байгуулж буй уг бага хуралд дэлхийн 31 орны 54 RCE-ийн төлөөлөл 180 хүн оролцож байна.

ХЗС-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас саяхан байгуулагдсан Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төв (RCE Mongolia)-ийн үйл ажиллагааг дэмжин уг бага хуралд МУИС-ийн Экологийн боловсролын төвийн эрхлэгч Др.Р.Сүнжидмааг оролцуулж, дэлхийн RCE-үүдээс туршлага судлах, олон орны мэргэжилтнүүдтэй харилцаа холбоо, хамтын ажиллагаа тогтоох боломжоор хангаж байна.