Олон нийтэд чиглэсэн арга хэмжээ
Эх орондоо хариуцлагатай аялцгаая!
Экологийн цагдаагийн албанаас зохион явуулж буй “Хариуцлагатай аялал” мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээний хүрээнд ХБНГУ-ын Ханнс-Зайделын сантай хамтран гадаад, дотоодын жуулчдад зориулж “Эх орондоо хариуцлагатай аялцгаая”, “Зэрлэг амьтдаа хайрлая” зэрэг хууль, эрх зүйн мэдээлэл бүхий Монгол, Англи хэлээр хэвлүүлсэн гарын авлагыг иргэдэд түгээж, зөвлөмж, мэдээлэл өгч ажиллалаа.