Чуулган
“Хүүхэд – Хүний эрхийн идэвхитэй хамгаалагч” сэдэвт чуулган зохион байгуулагдлаа
Ханнс Зайделийн сан хүүхдийн эрх, хамгааллын чиглэлд цаашдын үйл ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, Монгол Улсад хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа билээ. Иймд энэхүү арга хэмжээг Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох түнш байгууллагууд хамтран зохион байгуулж, идэвхтэй дэмжин оролцлоо.
Чуулганаар хүүхдийн оролцоог бодитой хангах, тэдний дуу хоолойг сонсох, шийдвэр гаргах үйл явцад оролцуулах нь ардчилсан нийгмийн чухал үнэт зүйл болохыг онцлон хэлэлцэв.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцын дагуу хүүхэд өөрт нь хамаарах асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй бөгөөд уг үзэл бодлыг хүндэтгэн авч үзэх ёстой гэдгийг чуулганы үеэр дахин тодотгов. Мөн үе тэнгийн дээрэлхэлт, цахим дарамт, ялгаварлан гадуурхалт зэрэг өнөөгийн хүүхдүүдийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, хүүхдүүд бие биенээ ойлгох, сонсох, дэмжих нь хамгийн хүчтэй хамгаалалт болохыг онцолсон юм.
Чуулганы төгсгөлд хүүхдүүд өөрсдийн санал, санаачилгыг нэгтгэн зуриалга боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. Энэхүү чуулган нь хүүхдийн оролцоог бодит ажил хэрэг болгох, хүний эрхийн мэдлэгтэй, хариуцлагатай шинэ үеийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа боллоо.