Сургалт
“Хот байгуулалт төлөвлөлтийн эрх зүй”
Сургалт Монголын Хуульчдын Холбооны дарга Ш. Жолбарс болон Ханнс Зайделийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк нарын нээлтийн үгээр эхлэв.
Энэхүү сургалтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бавари мужийн Мюнхен хотын тойргийн бүс нутгийн амбан захирагч Кристоф Гёбель “Хот байгуулалт төлөвлөлтийн эрх зүй” сэдвээр удирдан орлоо.
Уг сургалт нь 5 дугаар сарын 20-ны өдөр нийслэлийн засаг даргын тамгын газрын байрны хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдсан бөгөөд сургалтад төрийн захиргааны хууль эрх зүйн болон хот байгуулалтын мэргэжилтнүүд оролцов.
Тус сургалтаар ХБХГУ-ын бавари муж улсын хот байгуулалт, төлөвлөлтийн эрх зүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн зэрэгцээ Герман улс хот байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг гаргахдаа олон нийтийн эрх ашгийг тэнцвэртэйгээр харгалзан үзэж шийдвэр гаргадаг талаар дурдаж байв.Түүнчлэн Хот байгуулалт барилгын төлөвлөгөөг орон нутаг өөрөө гаргадаг бөгөөд хаана ямар томоохон худалдааны төвүүд хийх, үүнтэй зэрэгцэн ногоон байгууламж, зам талбай, амьдрах орчны таатай нөхцөл, өөр хоорондын байвал зохих зай тайлбан хэмжээ зэргийг харгалзан үзэж хууль тогтоомжид нийцүүлэн баталдаг тухай дурдлаа.
Сургалт оролцогчдын сонирхсон асуулт бүрд хариулт өгснөөр өндөрлөв.