Print logo
Jump to main navigation Jump to content

Ханнс-Зайделийн сан Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн судалгаа хийлээ

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан нь өөрийн түншлэгч байгууллагуудын нэг Хууль зүй, дотоод хэргийн яамны хүсэлтээр 2010 оноос Захиргааны ерөнхий хуулийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлсэн. 2016 оны 7-р сарын 1-ний өдрөөс хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас түүнийг олон нийтэд сурталчлах, сургалт зохион байгуулах чиглэлд тус яамтай хамтран олон ажил хэрэгжүүлээд байна.