Конференц
Залуу манлайлагчид олон улсын хуралд монгол улсын туршлагаас хуваалцлаа
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Жорж Мейсоны их сургуулийн профессор Роланд Вилсон 2025 болон 2026 онд Монголын залуу манлайлагчдад зориулсан хэлэлцээ хийх ур чадвар, зөрчилдөөнийг шийдвэрлэх сургалтуудыг зохион байгуулсан билээ.
Эдгээр сургалтад амжилттай оролцсон, шилдэг оролцогчдоор шалгарсан Монголын Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл (NEYC)-ийн гурван гишүүн 2026 оны 10 дугаар сарын 15–16-ны өдрүүдэд БНСУ дахь Жорж Мейсоны их сургуульд зохион байгуулагдсан “Зөрчилдөөнийг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах, хэлэлцээ хийх үйл явц дахь хиймэл оюун ухаан, технологийн хэрэглээ” сэдэвт олон улсын хуралд оролцлоо.
Тус хурлын “Хиймэл оюун ухааны хэрэгсэл, эрсдэл, боломж ба засаглал” сэдэвт хэлэлцүүлэгт Монголын төлөөлөгчид оролцож, зөрчилдөөнийг шийдвэрлэх, хэлэлцээ хийх ур чадвар болон хүн төвтэй хиймэл оюун ухааны хэрэглээг Монгол Улсад хөгжүүлэх асуудлаар дөрвөн өөр өнцгөөс байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, нийтийн бодлого, төслийн удирдлага, газар ашиглалт, орон нутгийн иргэдийн оролцоо, технологи, шинжлэх ухааны чиглэлээр өөрсдийн туршлага, санал санаачилгыг олон улсын оролцогчидтой хуваалцсан юм.
Энэхүү оролцоо нь Монгол Улсад зохион байгуулсан чадавх бэхжүүлэх сургалтын үр дүнг олон улсын түвшинд танилцуулахын зэрэгцээ залуу манлайлагчдын мэдлэг, туршлагаа солилцох, олон улсын мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлэх чухал боломж боллоо.
Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь залуучуудын манлайлал, олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж буй Жорж Мейсоны их сургууль болон профессор Роланд Вилсонд талархал илэрхийлж байна.
Үндэсний түвшний сургалтаас олон улсын хэлэлцүүлэгт — залуу манлайлагчдын мэдлэгийг бодит оролцоо болгон хөгжүүлж байна.