Print logo
Jump to main navigation Jump to content

Зөвлөлдөх уулзалт
ҮТХН 3.0 ба Залуучууд

Ханнс Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр, Youth Empowerment in Climate Action Platform (YECAP) болон UNDP Mongolia-тай хамтран “ҮТХН 3.0 хэрэгжилтэд залуучуудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ахлах ангийн сурагчид, залуучууд оролцож, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН 3.0)-ийн хэрэгжилт, уур амьсгалын өөрчлөлтийн орон нутгийн нөлөөлөл, мөн хүүхэд, залуучуудын оролцооны талаар санал бодлоо солилцов.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд оролцогчид дараах чиглэлүүдээр өөрсдийн санал санаачилга, бодит туршлагаа хуваалцлаа. Үүнд:

  • Уур амьсгалын боловсрол ба мэдээллийн хүртээмж
  • Залуучуудын оролцоо ба манлайлал
  • Орон нутаг дахь уур амьсгалын асуудал ба шийдлүүд
  • Ногоон хөгжил ба тогтвортой амьдралын хэв маяг