Эрдэм шинжилгээний хурал
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЧАДАМЖИЙН ЕРӨНХИЙ ХҮРЭЭ: ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ, ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хурлын хүрээнд БНСУ болон Япон Улсын төрийн албан хаагчийн эрх зүйн боловсрол, захиргааны үйл ажиллагааны институцийн туршлагыг танилцуулж, Монгол Улсад төрийн албан хаагчдын хууль хэрэглээний чадвар, шүүхийн практик, хөдөлмөрийн харилцаан дахь хууль хэрэглээ, хариуцлагын асуудлыг хөндсөн илтгэлүүдийг хэлэлцэв.
Мөн төрийн албан хаагчийн хууль, эрх зүйн мэдлэгийг бодит ажил хэрэгт үр дүнтэй хэрэглэх чадавхыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах асуудлаар оролцогчид санал солилцож, олон улсын туршлага хуваалцлаа.