Хууль бус хөрөнгө
“Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх хариуцлагын тогтолцоо” сэдэвт Олон Улсын Эрдэм Шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
Тус хурлаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хууль бус хөрөнгийг илрүүлэх, мөшгөх, хураах, буцаан авах тогтолцооны эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага, тулгамдаж буй сорилтуудын талаар хэлэлцэв.
Хурлын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ханнс-Зайделийн сангийн Солонгосын хойг, Монгол дахь Суурин төлөөлөгч Феликс Ж Гленк нар мэндчилгээ дэвшүүлсэн.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Кибер аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Монгол банкны Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ-ын тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын төлөөлөл,эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 16 илтгэлийн хүрээнд хэлэлцэж, туршлага солилцсон бөгөөд дараах сэдвүүд багтана:
- “Олон Улсын шинжтэй зохион байгуулалттай гэмт хэрэг ба Монгол Улс дахь өнөөгийн нөхцөл байдал"
- "Хууль бус хөрөнгийг хураах ажиллагаанд эрүүгийн болон иргэний эрх зүйн механизмыг уялдуулан хэрэглэх нь: Эрх зүйн зохицуулалт, үр нөлөө"
- "Хууль бус хөрөнгийг хураах, буцан авах ажиллагааны бэрхшээл ба боломж, чиг хандлага"
- "Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ажиллагааны талаарх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын сайн туршлага
- "Үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэргийн өнөөгийн байдал, санхүүгийн урсгал, мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх арга зам, хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлага, хөрөнгийг мөшгөх, нотлох ажиллагаанд тулгарч буй сорилт"
- "Хөрөнгө олж тогтоох, мөшгөх болон буцаан авах ажиллагаа дахь Бүгд Найрамдах Азербайжан Улсын прокурорын газрын үүрэг оролцоо"
- "ФАТФ-ын хөрөнгө хураах, хөрөнгө буцаан олгох асуудлаарх шинэ бодлого, шаардлагууд"
- "Монгол Улсын кибер аюулгүй байдлын нөхцөл байдал"
- "Хууль бус хөрөнгийг хураах, буцаах аргачлал, хөрөнгийн менежмент, түүний үнэ цэнэ"
- "Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн нөхцөл байдал, хууль бус хөрөнгийг мөшгөх, нотлох ажиллагаанд тулгарч буй сорилт, бэрхшээл"
- "Хууль бус хөрөнгийг мөшгөх, нотлох ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглах боломж, эрх зүйн зохицуулалт, практик хэрэгжилт, түүнтэй холбоотой эрсдэл, сорилтууд"
- "Үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх, хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авахад Санхүүгийн мэдээллийн албаны оролцоо"
- "Виртуал хөрөнгийн салбарт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хамтын ажиллагаа: Хөрөнгө буцах жишээн дээр
- "Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хоёр талт гэрээ: Албан ба албан бус хамтын ажиллагаа"
- "Хөрөнгө буцаах ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын гүйцэтгэх үүрэг”
- "Шүүхийн шийдвэргүйгээр хөрөнгө хураах ажиллагаа: Үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин, практик хэрэглээ"
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд төрийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл, хуульчид, прокурорууд, шүүгчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид зэрэг 120 гаруй оролцогч хамрагдсан бөгөөд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, санхүүгийн болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын туршлага, сайн практикийг хуваалцах чухал талбар боллоо.
