Форум
Төрийн албаны шинэчлэлийн олон улсын туршлага – Дэлхийн жишээнээс суралцах нь
Тус арга хэмжээнд яам, агентлаг болон бусад төрийн байгууллагын төлөөлөгчид оролцож, төрийн албаны хууль эрх зүй, ёс зүй, гүйцэтгэлийн удирдлагын олон улсын туршлагын талаар санал бодлоо солилцов.
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч доктор Феликс Гленк “Германы төрийн албанд сахилга бат ба хариуцлага – Монгол Улсад зориулсан эргэцүүлэл” сэдвээр илтгэл тавьсан нь арга хэмжээний онцлох үе байлаа. Тэрээр төрийн албанд сахилга бат, хууль дээдлэх зарчим, улс төрөөс ангид байх чадвар нь ардчилсан тогтолцооны тулгуур суурь болдгийг онцлон тэмдэглэв.
н.Гленк Монгол Улсад явагдаж буй төрийн албаны шинэчлэлд Германы туршлагаас суралцах боломжийг онцолж, тогтвортой, хараат бус, ёс зүйтэй төрийн алба нь иргэдийн итгэлийг хамгаалах үндэс болдог гэдгийг дурдлаа.
Ханнс-Зайделийн сан цаашид Монгол Улсад ёс зүйн боловсрол, төрийн албаны чадавх бэхжүүлэх, ардчиллын засаглалыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлэв.