Print logo
Jump to main navigation Jump to content

Ажлын семинар
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад "Хүний Эрх ба Хуулийн Мэдлэгийг Дэмжих" сургалт зохион байгууллаа.

Кристина Ноблийн хүүхдийн сангийн санаачилгаар, Ханнс-Зайделийн сан хамтран “Хүний эрх ба эрх зүйн мэдлэг” сэдэвт сургалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага (СХТБ) -д зохион байгуулж, урилгаар Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) оролцлоо.

Сургалтын арга хэмжээг нээж сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, цагдаагийнхурандаа Баярбаатар, Ханнс-Зайделийнсангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, КристинаНоблийн хүүхдийн сангийн захирал Б.Амаржаргалнар үг хэллээ. Мөн Европын холбооны ЭСЯ-ны Хөтөлбөрийн менежер Арно Априу, Хүүхэд, гэр бүлийнхөгжил хамгааллын ерөнхий газрын төлөөлөл тус арга хэмжээнд урилгаар оролцож хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.

 

СХТБ-н дарга Баярбаатар “Хүүхдүүдийг сургаж, хүмүүжүүлэхэд стандартад нийцсэн сургалтын орчныг бий болгож, чанартай үйл ажиллагааявуулах нь нэн чухал” болохыг онцоллоо. 

 

Алба хаагчдад зориулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.Нарантунгалаг “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвийн хүрээнд, Улсын дээд шүүхийн дэргэдэх Сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрүүгийн эрх зүйн судлаач З.Янжинлхам “Төрийн алба дахь авлигаас урьдчилан сэргийлэхэд анхаарах зарим асуудлууд” сэдвийн хүрээнд, мөн Хүүхдийн эрх хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Др. Х.Баавгай “Хүүхдийн эрхэд суурилсан оролцоо, арга техник” сэдвээр тус тус сургалт орлоо.

 

Харин хүмүүжигч хүүхдүүдэд хандсан сургалтыг Кристина Ноблийн хүүхдийн сангийн нийгмийн ажилтан П.Намуун “Нийгэмшүүлэх хөтөлбөр”сэдвээр, Хүүхдийн эрх хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Др.Х.Баавгай “Хүүхдийн оролцоо, хариуцлага” сэдвийн хүрээнд сонирхолтой сургалт орлоо.