Print logo
Jump to main navigation Jump to content

Томилгоо
н.Феликс Ёонатан Гленк Сөүлд төвтэй Солонгосын хойг болон Монголыг хариуцсан суурин төлөөлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авлаа.

н.Феликс Ёонатан Гленк БНСУ-ын Сөүл хотод төвтэй Ханнс-Зайделийн сангийн Солонгосын хойг болон Монголыг хариуцсан суурин төлөөлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авлаа. Тэрээр шинээр томилогдсон үүрэгт ажлынхаа хүрээнд тус сангийн БНСУ болон Монгол дахь төслүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад анхаарч ажиллахын зэрэгцээ Монгол дахь олон жилийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хариуцан ажиллана.

 

н. Гленк нь 2021–2025 онуудад тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж, эрх зүйн шинэчлэл, шүүхийн хамтын ажиллагаа, хууль зүйн боловсролыг дэмжих чиглэлээр Монгол дахь түнш байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн.

Энэ хугацаанд тус сан Монголын олон түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн бөгөөд үүнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, мөн Монгол Улсын Их Сургууль зэрэг байгууллагуудыг онцлон дурдаж болно. Хамтын ажиллагааны хөтөлбөрүүд нь шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх, хууль зүйн боловсролыг дэмжих, мөн Германы түнш байгууллагуудтай институц хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байв.

Монголд ажиллахаасаа өмнө тэрээр 2014–2021 онд Ханнс-Зайделийн сангийн Сөүл дэх БНАСАУ болон Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий төслийн зохицуулагчаар ажиллаж байсан юм. Тэрээр энэ хугацаанд байгаль орчны засаглал, тогтвортой ой аж ахуй, мөн Зүүн Хойд Азийн бүс нутгийн яриа хэлэлцээг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны санаачилгуудыг зохицуулж ажилласан.

Тэрээр шинээр томилогдсон үүрэгт ажлынхаа хүрээнд тус сангийн БНСУ болон Монгол дахь төслүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад анхаарч ажиллах бөгөөд тус сангийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг тухайн орон нутгийн төслийн баг хамт олон түншлэгч байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх юм.

Ханнс-Зайделийн сан нь Монгол Улсад 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулж, эрх зүйт төрийг институцийн түвшинд бэхжүүлэх болон эрх зүйн шинэчлэлийг дэмжих чиглэлд хамтран ажиллаж ирсэн.

Одоогоор тус сан засаглалын практик хэрэгжилтийн үйл явцыг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд хууль тогтоомжийн төсөл боловсруулах ба хэрэгжилийн үнэлгээг хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, мөн эрүүгийн шүүхийн тогтолцооны шинэчлэлийг дэмжих зэрэг чиглэлүүд хамаарч байна. Тухайлбал, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн тогтолцоог хөгжүүлэх, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах асуудлууд багтаж байна.

Мөн тус сан хууль зүйн боловсрол болон залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын НҮБ-ын Нийгэмлэг, Northeast Asia Youth Climate Council, Монголын Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Тус сан Монгол дахь түншлэгч байгууллагуудтайгаа хамтын ажиллагаагаа цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.