Print logo
Jump to main navigation Jump to content

Форум
Про Боно: Шударга ёсны хүртээмжийн солилцоо

Монгол улсад анх удаа Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Олон Улсын “Бабсикл” байгууллага хамтран 30 орны 300 орчим хуульч, судлаач, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон Азийн 13 дахь Про Боно Чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Азийн Про Боно чуулга нь оролцогч талууд Ази болон дэлхийн хэмжээнд шударга ёсны хүртээмжийг сайжруулах Про Боно санаачилга, төслүүдийг хөгжүүлэх, судлах, хуваалцах боломжтой чухал арга хэмжээ юм.

Чуулгын явцад “Про боно нөлөөллийг хэмжих нь: Үр нөлөөг үнэлэх ба танилцуулах арга замууд”, “Шударга ёсны хамтын ажиллагааны загвар: Сингапур улсын Про Боно үйл ажиллагаа болон улсын нийтийн эрх ашгийг хамгаалах төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”, “Чимээгүй дуу хоолойг сонсох нь: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг дэмжихэд чиглэсэн хууль зүйн болон сэтгэл зүйн про боно стратеги” гэх мэт олон үр нөлөөтэй хэлэлцүүлгүүд болж өнгөрлөө. 

Түүнчлэн энэхүү форум нь илтгэгч, хуульчид, байгууллагууд болон төрийн институцуудын хооронд туршлага солилцох, харилцан холбоо тогтоох, олон улсын хамтын ажиллагааг дэмжих өргөн боломжийг олгосон юм.