Сургалт
Сургалтыг танхимаар 2024 оны 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сургалт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа нээж үг хэлснээр эхлэв.
Сургалт дараах үндсэн агуулгын хүрээнд явагдлаа.
- “Ашигт малтмалын талбайг төрийн болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговор олгуулах маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудал”
- “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэхтэй холбоотой захиргааны үйл ажиллагааны маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудал”,
- “Ашигт малтмалын болон газрын эрх зүйн харилцааны хүрээнд гарч буй 2 маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудал”
- “Түгээмэл тархацтай ашигт малтмалын маргаан шийдвэрлэхэд анхаарах асуудал”
- “Нэмэгдсэн өртгийн албан татварын талаарх ойлголт, хуулийн шинэлэг зохицуулалт, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нь”
- “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн талаарх ойлголт, татварын маргаан шийдвэрлэхэд системийг ашиглах боломжууд”
- “Захиргааны процессын эрх зүй дэх шүүх нотлох зарчим: Албаны болон диспозитив зарчмын уялдаа холбоо”
- “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотлох үүрэг, нотлох үүргийн хуваарилалт”