Print logo
Jump to main navigation Jump to content

Чадавхжуулах сургалт
Сургагч багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Ханнс-Зайделийн сан болон Монголын Хуульчдын холбоо хамтран Хуульчийн үргэлжилсэн сургалтын сургагч багш нарын заах арга барилыг боловсронгуй болгох, харилцан туршлага солилцох, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор "Сургагч багш чадавхжуулах" сургалт, уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн дэд профессор, PhD Д.Золжаргал, ахлах багш, PhD У.Лхагвасүрэн, Дэлхийн Эерэг сэтгэл заслын холбооны үндсэн сэтгэл засалч, танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл засалч, сэтгэл зүйч Б.Мөнгөнцэцэг, "BTG Academy"-ийн багш Hannah Silva нар оролцож, сургалтын хөтөлбөрт судалгаа, дүн шинжилгээ хийх, түүний үр дүнд үндэслэн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, сургагч багшийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хичээл заалаа.

 

Арга хэмжээний төгсгөлд Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга, PhD, дэд профессор Б.Өнөрмаа сургалтад хамрагдсан сургагч багш нарт гэрчилгээ гардуулж, цаашид сургалтын хөтөлбөрийг хууль эрх зүйн шинэчлэл, өөрчлөлттэй уялдуулан боловсруулж, шаардлагын дагуу магадлан итгэмжлүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.