Онлайн сургалт
УДШ-ийн Захиргааны хэргийн шүүгчдийн сургалт болов
Уг сургалтыг ХБНГУ-ын Бавари муж улсын Захиргааны хэргийн дээд шүүхийн байнгын хуралдаан даргалагч шүүгч др. Дийтер Цёллнер удирдан явуулж УДШ-ээс урьдчилан санал болгосон
- Захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх зарчим,
- Сонгох эрхийн зарчим,
- Диспозицийн зарчим,
- Шүүхийн шийдвэр гаргах эрх хэмжээний зарчим
- Захиргааны шийдвэр зорилгод нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчим
зэрэг захиргааны эрх зүйн суурь зарчмуудыг хамарсан сэдвийн хүрээнд мэдээлэл солилцлоо.
Сургалтад УДШ-ийн 10 орчим шүүгч оролцож тодорхой кэйсүүдэд тулгуурлан асуулт тавьж, мэдээлэл солилцлоо.