Туршлага судлах уулзалт
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Германы Холбооны Шүүхтэй Туршлага Солилцлоо.
Уг арга хэмжээг Ханнс Зайделийн сан дэмжин оролцлоо.
Уулзалтаар ХБНГУ-ын Пропорциональ зарчим, Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн үндэслэл бичих арга зүй, туршлагын талаар талууд туршлага солилцсон бөгөөд уулзалтад Үндсэн хуулийн цэцийн гишүүд, гишүүний туслах, судлаач болон бусад ажилтад хамрагдсан юм.
Уулзалтыг Профессор, доктор Рудольф Меллингхофф удирдан оролцов. Тэрбээр Холбооны Үндсэн хуулийн шүүхийн Хоёрдугаар Сенатын шүүгч, мөн Холбооны Санхүүгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан.
Уулзалт нь асуулт, хариултын хэлбэрээр өндөрлөв.