Print logo
Jump to main navigation Jump to content

Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг
Удирдлагын академи дахь хууль бус хөрөнгө хураалт сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Тус хэлэлцүүлэг нь 2026 оны 6-р сарын 15-нд Удирдлагын академид болов.

Ханнс-Зайделийн сангийн төлөөлөл, Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхим, Эрх зүйн тэнхимийн багш нар болон ХБНГУ-ын Бавари мужийн Мөнгө угаахтай тэмцэх, гэмт хэргийн хөрөнгө хураах төв байгууллагын (ZGV) дарга, Ерөнхий прокурор Хильдегард Боймлер-Хёсл оролцож, хууль бус хөрөнгийг илрүүлэх, хураахтай холбоотой эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.