Am 9. Mai 1950 schlug der französische Außenminister Robert Schuman die Gründung einer Europäischen Gemeinschaft für Kohle und Stahl vor. Dieser Tag wird in Europa als „Europatag“ gefeiert, da durch diese politische Zusammenarbeit ein Krieg zwischen den Nationen als undenkbar gemacht werden sollte und er die Geburtsstunde der Europäischen Union markiert.
Арга хэмжээ
Европын өдөрлөг
Монголоос өрнө зүг рүү харах нь
Европын элчин сайдын яамд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд цугларч, 70 гаруй асар бүхий томоохон өдөрлөг болж Европын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлав. Ханнс-Зайделийн сан уг үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо.
Орон зайн хувьд нийслэл Улаанбаатар хот Брюсселээс 8500 км алсад оршдог ч монголчууд Европын Холбоо, Өрнийн орнуудыг яагаад чухал түншээ гэж үздэг вэ? Монгол улс хэдий далайд гарцгүй хоёр том гүрний дунд байдаг ч ардчилсан улс мөн. Төвийг сахисан байр суурийг баримталж, ялангуяа хил залгаа хөрш улсуудтайгаа энх тайван харилцаа тогтоох нь чухал юм. Үүнээс гадна Монгол улс гадаад бодлогынхоо үзэл баримтлалд “Гуравдагч хөршийн бодлого” гэх томъёоллыг оруулсан ба гуравдагч хөршийн харилцаа холбоогоо сайжруулахыг эрмэлздэг. Энэхүү эрмэлзэл нь "Европын өдөр 2024" дээр ч мэдэгдэхүйц байв. Европ болон Европын холбооны улсууд руу аялах, суралцах сонирхол монголчуудын дунд хүчтэй хэвээр байна. Европын холбоо ч, мөн гишүүн орнууд ч Монгол Улстай сайн харилцаатай байхыг эрмэлзэж байна.
Хамаарлыг даван туулах нь
Монгол Улс шууд хөрш Хятад, Оросоос ихээхэн хамааралтай ч Европ, Европын холбооны гуравдагч оронтой нягт хамтран ажиллахыг эрмэлзсээр байна. Европын холбоо нь Монгол улсын хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамгийн том түншлэгч бөгөөд тогтвортой хөгжил, байгаль орчин, эрх зүйт төрийн төлөвшил хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төслүүдийг дэмжин ажилладаг. Талууд улс төрийн түвшний яриа хэлэлцээг дэмжих зорилгоор 2010 онд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Мөн сүүлийн жилүүдэд оюутан солилцоог дэмжих, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч байна.