Эрдэм шинжилгээний хурал
Хиймэл оюун ухаан, дижиталчлал, тэдгээртэй холбоотой дэлхий дахины сорилт
Die Veranstaltung wurde in Zusammenarbeit mit der Universität Würzburg und der Hanns-Seidel-Stiftung der Mongolei organisiert.
Хурлын хамтран зохион байгуулагчаар ХБНГУ-ын Вюрцбургийн их сургууль, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар тус тус оролцов.
Тус хурлаар хиймэл оюун ухаан – цахимжуулалт - эрх зүй, түүнд тулгарч буй сорилт, туршлагын талаар МУИС-ийн Хууль зүйн сургууль, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургууль, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Киквитийн их сургууль, БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид, хуульчид болон Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зэрэг төрийн байгууллагын төлөөллүүдийн илтгэлүүд тавигдсан юм.
Хуралд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн сургуулиуд, Монголын Хуульчдын холбоо зэрэг 28 төрийн болон бусад байгууллагыг төлөөлөн 200 гаруй хүн танхим болон цахимаар оролцлоо.
Олон сайхан сонирхолтой илтгэлүүдээс онцлон дурдвал Ханнс Зайделын сан болон ГЕЭЗТ -ийн урилгаар ХБНГУ-аас дараах илтэгч нар хүрэлцэн ирж сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Үүнд:
Доктор, профессор Эрик Хилгендорф, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүү, эрүүгийн процессын эрх зүй, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч, Мэдээлэл хамгаалал ба шүүхийн цахимжуулалт сэдвээр
Доктор, профессор Лумингү Манзанза, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Киквитийн Их сургуулийн профессор, Конго Улсын цахимжуулалт, тулгамдаж буй асуудал сэдвээр
Доктор Сэвэрин Лойффлер, ХБНГУ-ын “Jordan & Dr. Aufferman” хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч, Өмгөөлөгчийн үйл ажиллагаан дахь цахимжуулалтын асуудал сэдвээр
Николас Хертлайн, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн докторант, Цахимжуулалтын аюул занал – Хуурамч дүрс бичлэг ба эрүүгийн эрх зүй сэдвээр
Мөн Доктор, профессор Сү Жианг, БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн профессор цахимаар оролцож Хиймэл оюун ухаан ба ялын бодлого: Хятад улсын туршлага, сорилт сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Эрдэм шинжилгээний хурал оролцогчдын сонирхсон асуултад хариулснаар өндөрлөв.