Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг шинэчлэн баталсан бөгөөд эдгээр хуулиудын үзэл баримтлал, онцлог зохицуулалт болон парламентаас хянан шалгах бүрэн эрхээ үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг чадавхжуулах зорилго бүхий сургалтыг Улсын Их Хурлын тамгын газар Ханнс Зайделийн сантай хамтран 2024 оны 11-12 дугаар саруудад 3 үе шаттайгаар “Тэрэлж жуулчин ресорт”-д амжилттай зохион байгууллаа.