Print logo
Jump to main navigation Jump to content

Семинар
Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтууд ба сэтгүүл зүйн өөрийн зохицуулалтын тухай хуралдаан боллоо.

12 дугаар сарын 9-ний өдөр дугуй ширээний зөвлөлдөх хэлэлцүүлэг “Эрүүгийн хуулийн 13.14 хэрэгжилт ба сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулалт” гэсэн сэдвээр боллоо.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс хэвлэл мэдээллийн бодлого, эрх зүйн орчны зохицуулалттай холбогдуулан шүүх, хуулийн салбарынхантай зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлгийг Ханнс Зайдедийн сан дэмжин оролцлоо.

 

Уулзалтыг нээж ХЗС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, ХМЗ-ийн удирдах зөвлөлийн дарга У.Тамир нар үг хэлсэн бол Германы Хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдлын талаар мэдээлэл хүргэлээ. Мөн ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт туршлага, сургамж” сэдвээр, МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш, судлаач С.Бат-Орших “Эрүүгийн хуулийн 13.14 - илт худал мэдээлэл тараах, түүний хэрэгжилт” сэдвээр тус тус илтгэл танилцуулав. 

Энэ үеэр оролцогчид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, Эрүүгийн хуулийн 13.14-т холбогдуулан шүүхээр шийдэгдсэн гомдлын статистик, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн холбогдох заалтууд зэрэг агуулгаар хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо солилцлоо.

Уг хэлэлцүүлэгт ХЗДХЯ, УЕПГ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Глоб Интернэшнл төв, МУИС-ийн Хууль зүйн сургууль зэрэг байгууллагуудын 20 гаруй төлөөлөл оролцсон юм.