Print logo
Jump to main navigation Jump to content

Дугуй ширээний уулзалт
Дугуй ширээний уулзалт боллоо

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс цаг үеийн асуудлуудтай холбогдуулан редакторуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг “Засаглалд гүйцэтгэх сэтгүүл зүйн үүрэг зөвхөн хянах байх уу?” сэдвийн хүрээнд Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгээр 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Өмнөх редакторуудын зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 4 дүгээр сард “Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хуулиар хориглож болох уу?” сэдвийн хүрээнд зохион байгуулсан ба эдгээр арга хэмжээний гол зорилго нь хэвлэл мэдээлэл болон шүүх эрх мэдлийн байгууллагын өнөөгийн хамтын ажиллагааны сул болон давуу тал, асуудал, боломжийг тодорхойлоход чиглэгдсэн юм. Цаашид, хэвлэл мэдээллийн байгууллагын шүүхийн тогтолцооны талаарх мэдлэг, ойлголт, шүүхийн нээлттэй, ил тод байдал, хариуцлагатай байдалд хяналт тавьж, тайлагнахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоог чадавхжуулах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ үеэр ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Дагиймаа “Засаглалд гүйцэтгэх хэвлэл мэдээллийн үүргүүд” сэдэвт илтгэл хэлэлцүүлэн бол  “Хюман райт” хуулийн фирмийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, эрх зүйч, судлаач Г.Ариунболор “Шүүх үйл ажиллагаа ба хэвлэл мэдээлэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.

Уулзалтын төгсгөлд оролцогчид үндсэн сэдэв болох “Засаглалд гүйцэтгэх сэтгүүл зүйн үүрэг зөвхөн хянах байх уу” гэсэн агуулгаар хэлэлцүүлэг өрнүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хууль эрх зүйн боловсрол, санал бодлыг төвлөрүүлэх зэрэг үүргүүдийн засаглалд гүйцэтгэх нөлөөллийн талаар санал бодлоо солилцлоо.