Print logo
Jump to main navigation Jump to content

Герман, Европын эрх зүйн төвийн нээлт боллоо

Герман, Европын эрх зүйн төвийн нээлтийн ёслол боллоо! Шүүх эрх мэдэл, боловсрол, улс төрийн өндөр албан тушаалтнуудыг оролцуулсан энэхүү чухал арга хэмжээ нь Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх төдийгүй Герман, Европ, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаанд чухал үйл явдал болж байна.

Герман, Европын эрх зүйн төв (Төв) нь Ханнс Зайделийн сангийн 30 жилийн ойн арга хэмжээний үеэр бидний хамтран ажилладаг түнш  байгуулагуудын хооронд байгуулсан санамж бичгүүдэд тулгуурлан үүсгэн байгуулагах суурь тавигдсан.

Герман, Ёвропын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо

Герман, Ёвропын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо

Тус хамтын ажиллагааны санамж бичгүүдийг Вюрцбургийн их сургууль болон Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Хууль Зүйн Сургууль (ХЗС)-ийн хооронд мөн Ханнс Зайделийн сан болон МУИС-ХЗС-ийн хооронд байгуулсан юм. Улмаар 2024 оны 4 дүгээр сард МУИС-ийн Ректорын тушаалаар албан ёсоор байгуулагдсан.

Төвийн нээлт 2024 оны 5 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд уг нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн яамны нарийн бичгийн дарга Н.Мягмар, МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, ХБНГУ-ийн элчин сайдын яамны дэд дарга Хана Бекер, ХБНГУ-ийн Мюнхен хотын тойргийн бүс нутгийн амбан захирагч Кристоф Гөйбел, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Проф. Др. Эрик Хилгендорф, Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Кристоф Форакс мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон МУИС-ХЗС-ийн эрдэмтэн, багш нар оролцлоо.

Төвийн нээлт МУИС-ийн номын санд болсон бөгөөд нээлтийн үгнүүд хэлсний дараагаар Академич С.Нарангэрэл “Монголын эрх зүйн тогтолцоо Ром-Германы эрх зүйн бүлийн уламжлалтай болох нь” сэдвээр хүндэтгэлийн илтгэл хэлэлцүүлсэн.

Төвийн захирлаар МУИС-ийн ХЗС-ийн багш Др. Т.Золбоо томилогдсон бөгөөд тус  төвийн танилцуулгыг хийсэн.

Түүнчлэн хүрэлцсэн ирсэн эрхэм хүндэт зочдодоо төвийн байршиж байгаа газар болох Ханнс Ханнс Зайделийн сангийн байранд хүлээн авч, төвийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл бүрдсэн байдлыг танилцуулсан.

Энэхүү төвийг нээх асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж байсан бөгөөд ХБНГУ-ийн Вюрцбургийн их сургуультай олон жилийн харилцаа холбооны үндсэн дээр ийнхүү 2024 онд биеллээ олж байгуулагдлаа.

Төвийн танилцуулга

Энэхүү төв нь МУИС-ийн эрхэм зорилго стратегийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, хөгжүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааг хийж гүйцэтгэх, боломжит гарц, шийдлийг боловсруулах, практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх академик болон бодлогын судалгаа хийх үйл ажиллагаа явуулж эхэлж байна.

Тэдний эрхэм зорилго нь тэргүүлэх судалгааны нэгж болоход салбартаа мэргэшсэн эрдэмтэд, судлаачдын цөм байж Үндэсний эрх зүйн тогтолцоог Ром-Германы эрх зүйтэй харьцуулан судлах замаар хөгжүүлэх, түүний гарц, шийдлийг боловсруулах явдал юм.

 

Ахиу Судалж, Илүү хөгж

Герман, Европын эрх зүйн төв нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, судлаачид, ахисан түвшинд суралцаж буй докторантууд болон хамтын ажиллагааны хүрээнд академик солилцооны журмаар ажиллаж буй герман, европын судалгааны хүрээлэн, их сургуулиудын мэргэшсэн судлаачдаас бүрдсэн судалгаа, хүний нөөцтэй бөгөөд олон улсын жишиг бүхий эрдэм шинжилгээний цахим сангуудыг ашиглан судалгаа хийх эрхийг нээж өгсөн ба 2700 гаруй хэвлэмэл ном бүхий номын сантай . Тус давуу талаа ашиглан хамтарсан судалгаа хийх, академик төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой.

Цаашдын хамтын ажиллагаанд уг төв нь нээлттэй байгаа бөгөөд цаашид томоохон төв болж хөгжих төлөвлөгөөтэй байна.