Нээлтийн үйл ажиллагаа
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН 17 ЗОРИЛГО” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ!
Нээлтийн үйл ажиллагааг манай сангийн Монгол Улс болон БНСУ-ыг хариуцсан суурин төлөөлөгч Феликс Гленк, МУИС-ийн Экологийн боловсроловсролын төвийн эрхлэгч бөгөөд үзэсгэлэнгийн зохиогч Р.Сүнжидмаа нар нээж үг хэллээ.
Мөн урилгаар Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд ба Төв Азийн бүс хариуцсан дарга, хатагтай Вероника Айхингер болон үзэсгэлэнг бүтээхэд оролцсон хүндэт зочид, Экологийн боловсролын төвийн хамт олон, RCE Mongolia-ын гишүүдийн төлөөлөл оролцов.
Үзэсгэлэнгийн онцлох агуулга:
Хоёр хэлээр: Монгол болон англи хэлээр бэлтгэгдсэн тул хэн бүхэнд нээлттэй.
Товч бөгөөд тодорхой: Тогтвортой хөгжлийн 17 зорилго тус бүрийн агуулгыг ойлгомжтой, сонирхолтой тоо баримтаар илэрхийлсэн.
Сургалтын хэрэглэгдэхүүн: Цаашид бүх насныханд зориулсан тогтвортой хөгжлийн богино хугацааны сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглахаар төлөвлөж байна.
Түүхийн уялдаа холбоо: Өнөөгийн хүн төрөлхтний зорьж буй тогтвортой хөгжил нь Их эзэн Чингис хаан ба түүний залгамжлагчдын “Монголын их амар амгалан” үзэл санаатай олон талаар уялдаж буйг харууллаа.
Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Экологийн боловсролын төвийн хамт олон болон оролцсон бүх зочиддоо баярлалаа!