Тендер
Сургалтын Модуль боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилга
Гүйцэтгэх хугацаа
Модуль боловсруулах ажлыг 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Сургалтын модуль боловсруулах багт тавигдах шаардлага:
- Модуль боловсруулах баг 3 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байх;
- Модуль боловсруулах багийн ахлагч нь эрх зүйн магистр буюу түүнээс дээш зэрэгтэй, үндсэн хуулийн эрх зүй, нийтийн эрх зүй, захиргааны эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн байх
- Модуль боловсруулах багийн бүрэлдэхүүн нь эрх зүйч мэргэжилтэй, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн байх;
- Модуль боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх (ижил төрлийн сургалтын модуль, судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээний ажил гүйцэтгэж байсан бол давуу тал болно);
- Судалгаа, шинжилгээ, холбогдох байгууллагад ирсэн гомдол, мэдээлэл, материалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт хийх чадвартай байх;
- Монгол хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх.
Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө и-мэйл хаягаар явуулна уу.
- Сонгон шалгаруулалтад орох тухай үнийн саналтай хүсэлт
- Сүүлийн 3 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт
- Модуль боловсруулах багийн удирдлага, зохион байгуулалтын мэдээлэл (намтар)
- Ажил үүргийн хувиарлалт болон цагийн төлөвлөгөө
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор хүлээн авна уу.