Эрдэм шинжилгээний хурал
Хурлыг нээж Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа үг хэлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг болон Шүүхийн сахилгын хорооны дарга Ц. Давхарбаяр нар мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн хуралд шүүгч, хуульч нар илтгэл дараах сэдвүүдээр хэлэлцүүлсэн билээ.
- “Захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээг өргөжүүлэх үү, хязгаарлах уу?”
- “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг, түүнд тулгамдаж буй асуудал”
- “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдааныг амаар явуулах зарчмыг тухайлан хуульчлах шаардлага”
- “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл, тулгамдаж буй асуудал”
- “Захиргааны байгууллагын сонгох боломжийг шүүхээс хянах нь: Монгол Улс ба гадаад улсын эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик”
- “RES JUDICATA зарчим ба захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах асуудал”
- “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх зохицуулалт, түүний хэрэглээ”
- “Орон нутагт гарч буй ашигт малтмалын холбогдолтой зарим маргаан, тэдгээрийн онцлог, хууль хэрэглээ”
Эрдэм шинжилгээний хурлын үеэр захиргааны хэргийн дагнасан шүүхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шүүгч нар, албан хаагчдад салбарын болон төрийн өндөр дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа боллоо.