Print logo
Jump to main navigation Jump to content

Үндсэн хуулийн 100 жилд
Үндсэн хуулийн үзэл санааны түүх ба дэвшил

Энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улсаа тохинуулсны 100 жилийн ой тохиож байна. Түүхэн энэхүү ой нь Үндсэн хуулийнхаа туулж өнгөрүүлсэн түүхийг эргэн харж, хөгжил дэвшлийг нь үнэлж цэгнэхийн хажуугаар өнөөгийн сорилт, ирээдүйн чиг хандлагын талаар дүгнэн ярилцах нэгэн онцгой завшаан юм.

Чингис хаан Үндэсний музейд бага хурал зохион байгууллаа

Энэхүү чухал ой болон Монгол Улс ба Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монголд үйл ажиллагаагаа явуулдаг ХБНГУ-ын улс төрийн сангууд буюу Конрад-Аденуерийн сан, Фридрих-Эбертийн сан болон Ханнс-Зайделийн сан хамтран 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингис хаан үндэсний музейд үндсэн хуулийн эрх зүйн асуудлуудыг хөндсөн бага хурал зохион байгууллаа. 

Бага хурлын үеэр бүтээлийн танилцуулга боллоо 

Хурлын хөтөлбөрийн хүрээнд монгол судлаач эрдэмтэн доктор Оливер Корфф, гавъяат хуульч, профессор, доктор Ц. Сарантуяа нарын эрхлэн гаргасан "Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн товчоон" номын тэргүүн боть "Үзэл санаа бүрэлдсэн түүх" бүтээлийг танилцууллаа. Уг ботид Үндсэн хуулийн үүсэл хөгжил, үзэл санааны суурь үндсийг нарийвчлан тайлбарласан байна. Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр хэвлэгдсэн уг бүтээл нь үндсэн хуулийн эрх зүйг сонирхон судалдаг хуульч, судлаач, олон нийтэд сонирхолтой эх сурвалж болох юм. 

Доктор Оливер Корфф энэхүү бүтээлийн уг бүтээлийг эрхэн гаргах болсон учир холбогдол, бүтсэн түүх, агуулга, ач холбогдлын талаар илтгэл тавилаа. 

Оролцогчдын хүрээлэл, сонирхолтой хэлэлцүүлэг

Бага хуралд Монгол Улсын гол гол үндсэн хуулийн байгууллагууд, тэр дундаа Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг байгууллагын томоохон төлөөлөгчид оролцлоо. Улс төр, хууль, судалгааны чиглэлийн олон тооны байгууллагууд хуралд төлөөллөө оролцуулж тулгамдаж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлэв. 

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны элчин зөвлөх Ханна Бекер нар мэндчилгээ дэвшүүлж, тус ойн агуулга, ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Нэр хүндтэй судлаач, эрдэмтэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, тогтвортой байдлын талаар илтгэл хэлэлцүүлж Монголд эрх зүйт төрийг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн ач холбогдлыг нь онцоллоо. 

Подиум хэлэлцүүлэг: Тулгамдаж буй асуудлууд

Хурлын шувтарга хэсэгт өнөө үед тулгамдаж буй асуудлуудын шийдлийг хөндсөн подиум хэлэлцүүлэг өрнөв. Үндсэн хуулийг хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх хэрэгцээ шаардлага, түүний тогтвортой байдлыг дээшлүүлж, өөрчлөгдөшгүй мөнхийн заалт бий болгох шаардлага зэрэг асуудлууд хэлэлцүүлгийн үндсэн хэсгийг бүрдүүллээ. 

Ирээдүйн үр нөлөө

Энэхүү бага хурал нь Үндсэн хуулийн 100 жилийн түүхийг хүндэтгэн тэмдэглэхээс гадна ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцох, Монгол Улсын хууль эрх зүй, тогтвортой байдал, ардчиллын үндэс суурийг бататгах, цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. 

Зургийн цомог