Сургалт
Эрүүгийн хэргийн шүүгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа
Улсын дээд шүүхийн дэргэдэх сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран сургалт зохион байгууллаа.
Сургалт дараах үндсэн агуулгын хүрээнд явагдлаа.
- “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарим зарчмууд”
- “Анхан шатны шүүхийн шийтгэх (цагаатгах) тогтоол бичих, боловсруулах аргачлал”
- “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”
- “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын хуулийг зөв хэрэглэх, нэгдмэл байдлыг хангах нь /Хүний эрхийн зарим зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь/”