Print logo
Jump to main navigation Jump to content

Хэлэлцүүлэг
Эрх зүй ба цахим хөгжил: Өнөөгийн сорилт, цаашдын хандлага

Удирдлагын Академи нь ХБНГУ-ын Ханнс-Зайделийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 1-р сарын 30-нд Удирдлагын Академийн Эрх зүйн тэнхмийн санаачлагаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр судалгааны тайлан танилцуулж, илтгэл хэлэлцүүлсний зэрэгцээ оролцогчдын хооронд чөлөөт хэлэлцүүлэг өрнөж, эрдэмтэд, судлаачид болон төрийн албан хаагчид шинэ санаа, шийдлүүдээ хуваалцлаа. 

Дараах илтэгч нар хүрэлцэн ирж сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Үүнд:

Доктор, профессор Эрик Хилгендорф, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүү, эрүүгийн процессын эрх зүй, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч, “Эрх зүйт төрд тулгарч буй авилгын асуудал” сэдвээр

Доктор, профессор Лумингү Манзанза, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Киквитийн Их сургуулийн профессор, “Нийлүүлэлтийн сүлжээний тухай зарим зохицуулалт ба үйлдвэрлэгч улсын онцлог” сэдвээр

Доктор Сэвэрин Лойффлер, ХБНГУ-ын “Jordan & Dr. Aufferman” хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч,  “Өмгөөлөгчийн үйл ажиллагаан дахь цахимжуулалтын  асуудал” сэдвээр

Николас Хертлайн, ХБНГУ-ын  Вюрцбургийн их сургуулийн  докторант, “Цахимжуулалтын аюул занал – Хуурамч дүрс бичлэг ба эрүүгийн эрх зүй“т сэдвээр

Тус тус илтгэл хэлэлцүүлж асуулт хариултаар өндөрлөв.