Print logo
Jump to main navigation Jump to content

Хэлэлцүүлэг
Хууль тогтоомжийг системчлэх, хуулийн төсөл боловсруулах тухай

Монгол Улсын Хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман, Европын эрх зүйн төв, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургууль, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар хамтран 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр “ХУУЛЬ ТОГТООМЖИЙН СИСТЕМЧЛЭЛ БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр Герман болон Монголын хуульч, эрдэмтэн, төрийн албаны төлөөллүүд уулзаж хуулийн системчлэл болон хуулийн төслийг боловсруулах аргачлалын талаар шилдэг туршлагуудаа хуваалцаж ярилцах боломж олголоо.

Доктор, профессор Эрик Хилгендорф, Вюрцбургийн их сургуулийн Эрүү, эрүүгийн процессын эрх зүй, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч “Хууль тогтоомжийн  системчлэл ба хууль тогтоомжийн төсөл боловсруулах арга зүй: ХБНГУ-ын сайн туршлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт ХБНГУ-аас уригдан ирсэн хүндэт зочид болох Лумингү Манзанза, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Киквитийн Их сургуулийн профессор, Доктор Сэвэрин Лойффлер, ХБНГУ-ын “Jordan & Dr. Aufferman” хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч, Николас Хертлайн, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн докторант, 2-аас гадна Хууль зүй, дотоод хэргийн яам, МУИС, Парламентын сургалт судалгааны хүрээлэнгийн төлөөллүүд оролцлоо.