Print logo
Jump to main navigation Jump to content

Богино хугацааны судалгааны ажлын тайлан

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ХБНГУ- д хийсэн “Шүүхийн цахимжуулалт” сэдэвт богино хугацааны судалгааны ажлын тайлангаа илтгэлээ.

Тус илтгэл хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл дэх шүүхийн цахимжуулалтын ажлын дэд хэсгийн гишүүд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны төлөөллүүд оролцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав

Дараах илтгэгч нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ:

  •  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, “Монгол улс дахь шүүхийн цахимжуулалт ба ХБНГУ-ын шүүхийн цахимжуулалтын сайн туршлагаас суралцах нь” сэдвээр
  • Профессор, доктор Хилгендорф ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй, Мэдээлэл, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч “ХБНГУ улс дахь шүүхийн цахимжуулалт” сэдвээр

 

 

Профессор, доктор Хилгендорф

Профессор, доктор Хилгендорф

  • ХБНГУ-ын Доктор Гоггер, Вюрцбург хот дахь Давж заалдах шатны шүүхийн арилжааны танхимын шүүгч, ерөнхий шүүгчийн орлогч “ХБНГУ-ын Бавари мужийн шүүхэд цахим хавтаст хэргийг хэрэглэж байгаа туршлага” сэдвээр  
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ахлах судлаач Энххүслэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжуулалт, судалгааны үр дүн” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
ХБНГУ-ын Вюрцбург хот дахь Давж заалдах шатны шүүхийн арилжааны танхимын шүүгч, ерөнхий шүүгчийн орлогч Доктор Гоггер

ХБНГУ-ын Вюрцбург хот дахь Давж заалдах шатны шүүхийн арилжааны танхимын шүүгч, ерөнхий шүүгчийн орлогч Доктор Гоггер

ХБНГУ-ын шүүх нь 2026 оны 1 сарын 1-ний өдрөөс бүрэн цахимжиж, цаасан хавтаст хэргийг хэрэглэхгүй байхаар шийдвэрлэж бэлтгэл ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар шүүхэд хэрэглэж буй систем нь хэргийн оролцогчдоос баримтыг цахимаар, хэрэв хүсвэл цаасан аль ч хэлбэрээр одоогоор авч байна. Гэхдээ өмгөөлөгч бол зөвхөн цахимаар харилцахыг үүрэг болгосон байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ахлах судлаач Энххүслэн

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ахлах судлаач Энххүслэн

Харин Монгол Улсын хувьд Эрүү, иргэн захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүх шатны шүүгч нарын системд нэвтэрсэн  байдал нь өмнөх онуудаас дунджаар 15% өсөлттэй байна. Цахим платформыг 2025.01.01-нээс эхлэх бол, Цахим платформын туршилтыг 2025.01.01-нээс 2025.06.30-нийг дуустал хийхээр төлөвлөсөн байна.

Илтгэл хэлэлцүүлэг асуулт хариултаар өндөрлөв.