Print logo
Jump to main navigation Jump to content

Туршлага солилцсон хэлэлцүүлэг
“Хууль бус хөрөнгийг тогтоох, хураах, кибер болон эдийн засгийн гэмт хэргийн зүйлчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ханнс-Зайделийн сан болон Шүүхийн Ерөнхий Зөвлөл хамтран дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Х.Эрдэм-Ундрах, Ханнс-Зайделийн сангийн төлөөлөл болон нийслэл дэх шүүхийн шүүгчид оролцов. 

 

Үндсэн илтгэлийг ХБНГУ-ын Бавари мужийн Мөнгө угаахтай тэмцэх, хууль бус хөрөнгө хураах төв байгууллагын дарга, Ерөнхий прокурор Хильдегард Боймлер-Хёсл танилцуулж, хууль бус хөрөнгө хураах чиглэлээр Германд хэрэгжсэн эрх зүйн шинэчлэл, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

 

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Монгол Улсын нөхцөл байдалтай харьцуулан туршлага солилцож, шүүх, прокурорын байгууллагын хамтын ажиллагаа болон эрх зүйн орчныг сайжруулах боломжийн талаар санал солилцсон юм.