Print logo
Jump to main navigation Jump to content

Хууль бус хөрөнгө
“Хууль бус хөрөнгө хураах” сэдэвт хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага боллоо

Ханнс-Зайделийн сан нь Монголын Хуульчдын холбоотой хамтран 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Хууль бус хөрөнгө хураах” сэдэвт хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлагыг зохион байгууллаа.

Арга хэмжээний зочин илтгэгчээр ХБНГУ-ын Бавари мужийн Мөнгө угаахтай тэмцэх, гэмт хэргийн хөрөнгө хураах төв байгууллагын (ZGV) дарга, Ерөнхий прокурор Хильдегард Боймлер-Хёсл оролцож, Герман Улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх болон гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг илрүүлэх, битүүмжлэх, хураах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, институцийн тогтолцоо, практик хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

 

Тэрээр эдийн засгийн гэмт хэрэг, авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилласан туршлагадаа тулгуурлан хууль бус хөрөнгийг үр дүнтэй илрүүлэх, царцаах, хураах ажиллагаанд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, олон улсын эрх зүйн хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

 

Хэлэлцүүлгийг Ханнс-Зайделийн сангийн Эрх зүйн төслийн менежер С.Амармэнд чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл хэлэлцүүлэгчээр оролцон Монгол Улсад хууль бус хөрөнгө хураах эрх зүйн орчны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн боломжийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Тус арга хэмжээ нь хууль бус хөрөнгийг илрүүлэх, хураах тогтолцооны талаарх олон улсын сайн туршлагыг танилцуулах, Монгол Улсын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн мэргэжлийн хэлэлцүүлгийн үр дүнтэй талбар болж өнгөрөв.