Print logo
Jump to main navigation Jump to content

Зүүн хойд Азийн орнуудын геополитикийн асуудал, сорилт ба боломжууд

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Солонгосын нэгдлийн (Ministry of Unification) яам, Өмнөд, Умард Солонгосын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих нийгэмлэг, болон К-Water.

компанийн төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлаа. Уулзалтаар талууд Зүүн хойд Азийн геополитикийн асуудалтай холбоотой сорилт бэрхшээл, бүс нутгийн интеграцчиллын боломжийн талаарх санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк Монгол Улсын геополитикийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, Зүүн хойд Ази дахь интеграцчлалын боломж, мөн Солонгос – Монголын хамтын ажиллагаа хийгээд үүнд Монгол Улсын гүйцэтгэх үүргийн талаар ярилцав. Гэвч өнөөгийн геополитикийн нөхцөл байдлаас авч үзвэл дээрх боломжууд хомс байгааг талууд дурдав. Энэхүү уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, сорилтуудыг онцлон тэмдэглэсэн төдийгүй уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол, агаарын бохирдол зэрэг нийтлэг тулгамдсан асуудлуудыг хөндөж, эдгээр сорилтыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүдийг олох боломж бүрэн буйг онцоллоо.