Сургалт
“Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт“ 2026 оны 3-р сарын 12-оос 13-ны хооронд зохион байгуулагдлаа.
Энэ зорилгын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төсөл боловсруулагчид болон хуулийн эх баригчдад зориулсан сургалтыг 2026 оны гуравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан оролцогчдод сертификат олгосон. Монголын Хуульчдын холбооноос магадлан итгэмжилсэн уг сургалтад хамрагдах хүсэлтийг Улсын Их Хурал дахь Монгол Ардын Нам болон Ардчилсан Намын бүлгүүдийн ажлын алба, мөн Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудын холбооноос ирүүлсний дагуу сургалтыг 2026 оны гуравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд дахин зохион байгуулсан юм.
Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Ханнс Зайделийн сан, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв хамтран зохион байгуулсан “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” нь тодорхой агуулга, хөтөлбөрийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж, үр өгөөжтэй болж өндөрлөлөө
Үүнд: 2026.03.12-ны өдрийн сургалтн агуулга:
- Хуулийн төсөл боловсруулагч байхын учир,
- Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), профессор Л.Өлзийсайхан
- Хууль гэж юу вэ, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc. D), Философийн ухааны доктор (Ph. D) профессор. Н.Лүндэндорж,
- Хууль бүтээх ажиллагаа,
- Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), профессор Л.Өлзийсайхан, Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Б.Оюу-Эрдэнэ
- Дизайн сэтгэлгээ ба хууль тогтоох үйл ажиллагаа, Улсын их хурлын тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат
- Хуульд тавих агуулгын шаардлага I, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc. D), Философийн ухааны доктор (Ph. D) профессор. Н.Лүндэндорж,
- Хуульд тавих техникийн шаардлага I, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор (LL. D), дэд профессор О.Мөнхсайхан,
- Хуульд тавих агуулгын шаардлага II, Тохирсон байх зарчим, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), профессор Л.Өлзийсайхан
- Хуульд тавих техникийн шаардлага-II, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний газрын дарга (LL. M) Ж.Сайнхишиг
2026.03.13-ны өдрийн сургалтын агуулга:
- Хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн рецепцийг ашиглах арга зүй, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор (LL. D) Б.Амарсанаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, Хууль зүйн ухааны доктор (LL. D) С.Батбаяр
- Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат
- Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач Д.Баяр
- Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач Б.Батбаяр
- Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол хийх аргачлал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач Б.Баасандорж
- Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор Т.Золбоо
- Хуульд тавих техникийн шаардлага IV, Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм,, Хуульч, судлаач С.Доржханд
