Print logo
Jump to main navigation Jump to content

Прокурорын сургалт
Цахим эринд гэмт хэргийг үр дүнтэй мөрдөн шалгах нь

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 1-р сарын 30-нд тус сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч буй сорилтууд, тэдгээрийг практикт шийдвэрлэх арга замын талаар нээлттэй ярилцан санал солилцохыг зорьлоо.

УЕПГ-ын 50 орчим прокурор оролцсон энэхүү сургалтад дараах эрдэмтэн, судлаач, профессорууд оролцож сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Үүнд:

Доктор, профессор Эрик Хилгендорф, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүү, эрүүгийн процессын эрх зүй, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч, “Эрх зүйт төрд тулгарч буй авилгын асуудал” сэдвээр

Доктор, профессор Лумингү Манзанза, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Киквитийн Их сургуулийн профессор, “Нийлүүлэлтийн сүлжээний тухай зарим зохицуулалт ба үйлдвэрлэгч улсын онцлог” сэдвээр

Доктор Сэвэрин Лойффлер, ХБНГУ-ын “Jordan & Dr. Aufferman” хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч,  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь цахимжуулалт” сэдвээр

Николас Хертлайн, ХБНГУ-ын  Вюрцбургийн их сургуулийн  докторант, “Цахимжуулалтын- аюул занал ” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.