Print logo
Jump to main navigation Jump to content

Шинэ бүтээл
Оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэж гарлаа.

“Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд оюутан, суралцагчдын оролцоо” сэдэвт үндэсний хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн 65 илтгэлээс шалгарсан шилдэг илтгэлүүдийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлүүлж та бүхэнд хүргэж байна.

Эмхэтгэлд багтсан шилдэг илтгэлүүд:

I байр : “Хууль бус ан агнуурын өнөөгийн нөхцөл байдал, техник технологийн дэвшлийг ашиглан ангийн мах илрүүлэх нөхцөл боломж” — Б.Амин-Эрдэнэ, Ч.Эмүжин (ДХИС)

II байр : “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялыг шударга ёсны нөхөн сэргээх үзэл баримтлалын үүднээс боловсронгуй болгох нь” — С.Ахшолпан, Б.Оюунтуяа (МУИС)

III байр : “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт холбогдох цахим нотлох баримтын хэрэглээ ба түүний хууль ёсны баталгааг хангах асуудал” — Е.Мөнхжин, Ц.Номин-Эрдэнэ (МУИС)

Шилдэг илтгэлүүдийн эмхэтгэлийг дараах холбоосоор орж харна уу: