Print logo
Jump to main navigation Jump to content

Хурал
Монгол улсын эрх зүйн шинэтгэлийн шинэ үе шат.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман-Европын эрх зүйн төвтэй хамтран энэ оны 11-р сарын 18-ний өдөр “Монголын эрх зүйн шинэтгэлийн шинэ үе шат” онол, практикийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн төрийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд нийт 120 гаруй оролцогч үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ханнс Зайделийн сан хэлэлцүүлгийн дэмжигч байгууллагаар хамтран ажиллалаа.

Хэлэлцүүлгийг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд О. Алтангэрэл, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал, доктор, дэд профессор Т.Золбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн шүүх байгууллагуудын эрх мэдлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох чадавхыг сайжруулах төслийн зохицуулагч Л.Заяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк үг хэлсэн.

 

Хэлэлцүүлэгт олон сонирхолтой үндсэн илтгэлүүд хэлэлцүүлсэн бөгөөд үүнээс онцлон дурдвал Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын эрх зүйн шинэтгэл, туршлага гэсэн сэдвээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн Байгаль орчин, эрчим хүч, уур амьсгалын хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Фридерик Витте илтгэл хэлэлцүүлсэн юм.

Хэлэлцүүлэг хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарын хаалтын үгээр өндөрлөв.