Хэлэлцүүлэг
Шинээр гарч ирж буй эрх зүйн чиг хандлага ба сорилтуудын талаарх хамтын форум боллоо
Тус хэлэлцүүлгийн хамтран зохион байгуулагчаар УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургууль, ХБНГУ-ын Ханнс Зайделын сангийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар тус тус оролцов.
Энэхүү арга хэмжээнд оролцогчид цахим эрх зүй, олон улсын хамтын ажиллагаа, мөн эрх зүйн шинэ чиг хандлагын талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо. Хэлэлцүүлэг нь эрх зүйн салбарт цахим технологийн нөлөөг, түүний олон улсын дүрэм журамтай уялдуулан авч үзэх боломжийг олгосон чухал форум байлаа.
Дараах илтэгч нар хүрэлцэн ирж сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Үүнд:
Доктор, профессор Эрик Хилгендорф, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүү, эрүүгийн процессын эрх зүй, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч, “Эрх зүйт төрд тулгарч буй авилгын асуудал” сэдвээр
Доктор, профессор Лумингү Манзанза, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Киквитийн Их сургуулийн профессор, “Конго Улсын цахимжуулалт, тулгамдаж буй асуудал” сэдвээр
Доктор Сэвэрин Лойффлер, ХБНГУ-ын “Jordan & Dr. Aufferman” хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч, “Өмгөөлөгчийн үйл ажиллагаан дахь цахимжуулалтын асуудал” сэдвээр
Николас Хертлайн, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн докторант, “Цахимжуулалтын аюул занал – Европ дахь хиймэл оюун ухааны зохицуулал”т сэдвээр
Г. Даваадорж, МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, “Монгол Улсын цахим шилжилтийн эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.
Хэлэлцүүлэгт 50 орчим хуульч, өмгөөлөгч оролцож, санал солилцов.





