Сургалтын долоо хоног
Германы эрүүгийн эрх зүйч Монголд ажиллав
Цар тахлын улмаас 2018 оноос тасалдаад байсан энэхүү уламжлалт үйл ажиллагаа дахин сэргэж, тэрээр өнгөрсөн долоо хоногт Монголд ажиллалаа.
Тэрээр айлчлалын үеэр МХХ-той хамтран зохион байгуулсан “ХБНГУ-н эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлага” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт оролцож, МУИС-н ХЗС-н багш, судлаачид, УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, МХХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн залуу судлаачид, ДХИС-н багш нар, УДШ-ийн нийт шүүгчид, Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид, Эрүүгийн эрх зүйн сургагч багш нартай эрх зүйн болон эрүүгийн эрх зүйн тулгамдсан сэдвүүдээр санал, мэдээлэл солилцлоо.
Тэрээр мэргэжлийн уулзалт, семинарын хажуугаар ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага болон Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын (СМДӨАЭАХХГ) үйл ажиллагаатай танилцав.
Айлчлалын төгсгөлд УДШ-тэй хамтран зохион байгуулсан “Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” сэдэвт ОУЭШХуралд үндсэн илтгэгчээр оролцон, ХБНГУ-ын хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалтын талаар илтгэл хэлэлцүүлэв.