Print logo

Сургалт
Захиргааны хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдэд зориулсан сургалт боллоо.

Улсын дээд шүүхийн дэргэдэх сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтыг танхимаар 2023 оны 10 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд захиргааны хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулав.

 

Сургалт дараах үндсэн агуулгын хүрээнд явагдлаа.

  •  “Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн хууль хэрэглээний нэгдмэл байдал”
  • ‘’Захиргааны хэргийн харьяаллыг зөв тогтооход анхаарах асуудал’’,
  •  “Нэхэмжлэл гаргах хугацааг зөв тооцох, хугацааг сэргээхэд анхаарах асуудал”
  • “Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа”
  • “Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөв тодорхойлох нь’’
  • “Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, захиргааны үйл ажиллагаанд дүгнэлт өгөхөд анхаарах асуудал”
  • “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл”