Print logo

Гар зургийн уралдаан
“Байгалиа хамгаалъя”

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Экологийн цагдаагийн албатай хамтран хүүхэд багачуудад байгалиа хамгаалах үйл хэргийг сурталчлан таниулах, сэдэлжүүлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд 6-14 насны нийт 47 хүүхэд оролцож, хоёр насны ангилал тус бүрт 1, 2, 3 дугаар байр, мөн 5 тусгай байрыг шалгаруулж, нийт 16 хүүхдийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.