Print logo

Уралдаан
“Эрүүгийн процессын эрх зүй”-г хэн сайн мэдэх вэ?

Ханнс Зайделийн Сангийн монгол дахь төлөөлөгчийн газар Дотоод хэргийн их сургуультай хамтран Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол улсын хууль зүйн их, дээд сургуулиудын оюутан, сонсогчдын дунд “Эрүүгийн процессын эрх зүй” тэмцээнийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Дотоод хэргийн их сургуулийн “соёлын төвд” амжилттай зохион байгууллаа.

Эрүүгийн процессын эрх зүй" мэдлэг сорих тэмцээнд нийт 6 сургуулийн 8 баг оролцсон бөгөөд тус тэмцээний гол зорилго нь хууль зүйн их, дээд сургуулиуд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, туршлага солилцох, оюутан, суралцагч нарын эрүүгийн процессын эрх зүйн мэдлэгийг хөгжүүлэх, бататгах, хууль хэрэглээний зөв дадал төлөвшүүлэхэд оршсон.

Тэмцээнд дараах хууль зүйн сургуулиудын оюутан, сонсогч нар Эрүүгийн процессын эрх зүйн талаар мэдлэг, ур чадвараа сорилоо.

Үүнд:

1. Дотоод хэргийн их сургууль

2. Олон Улсын Улаанбаатар их сургууль

3. Шихихутуг их сургууль

4. Орхон их сургууль

5. Отгонтэнгэр их сургууль

6. Их засаг их сургууль/ Хууль зүйн сургууль

 

Багууд 4 үе шаттай авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорин өрсөлдөж, тэргүүн байрт 71 оноогоор Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Last Dance баг, дэд байрт 69 оноогоор “Их засаг” их сургуулийн Mels баг, гутгаар байрт 57 оноогоор "Шихихутуг" их сургуулийн "Хийдлийн ангууч" баг тус тус шалгарсан байна

Тус мэдлэг сорьсон уралдааныг нийт гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүж явуулсан бөгөөд нийт оролцсон багуудаас 1, 2, 3-р байруудыг шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагнал гардууллаа.