Print logo

Цагдаагийн олон улсын хурал
Судлаачид ХБНГУ-д олон улсын туршлага солилцож байна

ХБНГУ-ын Бавари муж улсын Аинринг хотод жил бүрийн Улаан өндөгний баяраар цагдаагийн байгууллагын олон улсын хурал зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ оны дөрөвдүгээр сарын 3 – 5-ны өдрүүдэд "Ардчилсан тогтолцоон дахь цагдаагийн үнэт зүйл, хязгаар ба сорилт" сэдвээр зохион байгуулагдаж байна.

Уг хуралд Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгээр ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа, доктор Б. Хишигтогтох, ШШЕГ-ын эрдэмтэн нарийн бичгийн дарга бөгөөд эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн дарга, цагдаагийн хошууч, доктор,  М.Түмэннаст нар 2 дахь өдрөө амжилттай оролцож байна.

 

Дэлхийн 24 улсын 100 гаруй цагдаагийн алба хаагчид, хууль зүй, улс төрийн салбарын төлөөлөгчид оролцож буй тус хурлын үеэр цагдаагийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх, ардчилалд заналхийлж буй хүчин зүйлүүдийг бууруулах, арилгах зэрэг өргөн хүрээтэй олон чухал асуудлыг хэлэлцэж байна.

 

Зургийн цомог

(Доорхи зураг дээр дарж зургийн цомогт нэвтэрнэ үү)